АН-ын даргыг сонгох хуралдаан энэ сарын 28-нд товлогдсон. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн пүрэв, баасан гарагмын даргад уудад намын даргад нэ дэвших хүсэлтэй гишүүдийг бүртгэсэн. Намын даргад нийт 16 хүн бүртгүүлсэн ч дөрвөн нэр дэвшигч нэрээ татаж, нэр дэвшихээр бүртгүүлсэн хоёрыг нь шаардлага хангаагүй гэж үзжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нар даргын сунгаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч бүртгэхээс татгалзжээ.
Нийтэд ил байгаа мэдээллээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, хуульч О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Ж.Андос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан, Т.Энхсайхан нар бүртгүүлсэн. Үүнээс хэн нь нэрээ татсан нь тодорхойгүй байна.
АН-ын даргын сонгуулийн зардал 1.1 тэрбум бөгөөд нэр дэвшигчид 93.419.000 төгрөг Дотоод сонгуулийн хороондоо байршуулж байж албан ёсоор өрсөлдөх эрхээ авна. УИХ-ын өнгөрөгч сонгуулиас хойш намын даргагүй, сүүлдээ хоёр толгойтой болж ойлгомжгүй явсан тус нам ямартай ч удахгүй тэргүүнээ сонгох нь. Мэдээж намын дарга хэн болохоос шалтгаалан Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх эрхмийн хувь заяа шийдэгдэх юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)