

“Se & Hoer” сэтгүүлийн ахлах редактор Ким Хеннингсэн өчигдөр энэхүү мэдэгдлийг хийжээ. Тэрээр “Пүрэв гаригийн дугаарт Диана гүнжийн ууган хүү Уильямын эхнэр Кэйтийн нүцгэн зургууд нийтлэгдэх болно” хэмээн хэлжээ.
“Бид шуугиан тариад байгаа Кэйтийн нүцгэн зургуудыг Данийн ард түмэнд харуулмаар байна. Нийт 16 хуудсанд хэвлэгдэх болно” хэмээжээ.
Түүний хэлснээр сэтгүүлд Кэйтийн 240 нүцгэн зураг байсан ч 60-70-ыг нь хэвлэхээр шийдсэн байна. Харин зургуудыг хэнээс, ямар үнээр худалдан авснаа мэдээлэхээс татгалзсан аж.
Их Британийн авхай Кэйт Миддлетоны нүцгэн зургууд Франц, Итали, Ирландын хэвлэлд нийтлэгдсэнээс гадна цөөн тооны зургууд интернэтэд тавигдсан юм. Одоо Данийн хэвлэл дахин хэвлэх нь ээ.
Д.Идэр