Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 1 их наядын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч байна. Маргаашаас эхлэн иргэн, ААН-үүдэд олгох 2 их наядын зээлийг эхлүүлэхээр болжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Бид өнгөрсөн онд 60 мянган ажлын байраа алдсан. Цаашид энэ байдлаар явбал 130 мянган ажлын байр алдах бодит эрсдэл тулгарсан. Тиймээс эдийн засгаа идэвхжүүлэх ажил хийх шаардлагатай байгаа. Төсөв бол эдийн засгийн идэвхжлээс шууд хамааралтай. Зээлийн идэвхжил байхгүй бол төсөв эрсдэлд орж эхэлдэг.
Тиймээс Мөнгөний бодлогоор давхар удирдаж эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалахаар төлөвлөгөө гаргасан. Бид 4.1 их наядын төсвийн ачаалал авч цар тахалтай тэмцэж байгаа. Цаашид нэмж ачаалал авч, эдийн асгийн идэвхжүүлэлт хийх боломжгүй.
Зээлийг зориулалтын бусаар ашиглах, хүүлэх гэж оролдвол шийтгэл оногдуулна. Мөн зээлийг банкны энгийн зээл рүү шилжүүлж, хүүгийн зөрүүг гаргуулж авна" гэлээ.
А.Сүх