

Түүний гардсан “Алтан медаль”-ийг өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, экс Ерөнхийлөгчийн эхнэр Лаура Буш нарын нэр хүндтэй хатагтай нар мөн хүртэж байжээ.
Тэрбээр “Нэгдсэн улсын иргэний хамгийн дээд шагналыг хүртсэн явдал миний амьдралд тохиож байгаа түүхэн цаг мөч болж байна. Намайг Мьянмарын ардчиллын төлөө илүү хөдөлмөрлөж, цаашид шударга ёс, хүмүүнлэг үйлст хувь нэмрээ оруулахыг хүсч энэ шагналыг өгсөн” хэмээн хэлсэн байна.
Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнийг Барак Обаматай уулзсаны дараа Ан Сан Су Чи мөн уулзсан байна.
Д.Идэр