АН-ын даргад нэр дэвшигч Т.Энхсайхан даргын сунгаанаас нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Т.Энхсайхан “Энэ сарын 5-ны өдөр АН-ын даргын сунгаанд нэр дэвших хүсэлт ирсний дагуу дотоод сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгсөн. Тухайн үед сонгуулийн зардал 74 сая төгрөг байсан боловч 93 сая төгрөг болж нэмэгдсэн. Энэ мөнгийг би ах дүү, хамаатан садантайгаа нийлээд дотоод сонгуулийн хорооны дансанд хийхэд бэлэн байна. Гэвч нөхцөл байдал 93 сая төгрөгөөс нэмэгдэх хандлагатай боллоо.
Улс төрийн намууд мөнгөний сонгуулиа болих хэрэгтэй.
Хүн хасагдах тоолонд мөнгөн дүн нэмэгдэх юм байна. Тэгэхээр хамгийн сүүлд 4 хүн үлдлээ гэхэд нэг хүний 300 сая төгрөг болох юм байна. Энэ бол өнөөх л өндөр босготой мөнгөний сонгууль болчихлоо. Тиймээс мөнгөний сонгуулийг эсэргүүцдэг хүний хувьд нэрээ татаж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (5)