УИХ-ын гишүүн Ц.Туваан намын тамгаа С.Эрдэнэд хүлээлгэж өгнө хэмээн өнгөрөгч долоо хоногт мэдэгдэж, талууд хоёр хоногийн турш дугуй ширээний ард суусан ч сүүлдээ зодоон болж өндөрлөсөн талаарх мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан АН-ын дотоод маргаан цэгцрэх нь гэж хүлээж байсан намын дэмжигчдийнх нь итгэл талаар болсон юм. Улмаар Ц.Туваан болон С.Эрдэнийг дэмжигчид хоёр талд намын даргын сунгааг зохион явуулахаар болоод байна.
Тодруулбал, Ц.Тувааны талыг дэмжигчид намын даргын сунгаагаа энэ сарын 28-нд зарлаж, нэр дэвшигчдээсээ дэнчингийн 94 сая гаруй төгрөг хурааж буй.
Тэгвэл С.Эрдэнийн талыг дэмжигчид намын даргад нэр дэвшигчдээ энэ сарын 19-өөс эхлэн бүртгэхээр болжээ. Дотоод сонгуулийн хорооноос нь нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчийн дэнчин 25 сая төгрөг, намын даргад нэр дэвшигчээс гарах зардлын хэмжээг 35 сая төгрөгөөр тогтоожээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)