“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял
сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч
генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн
хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа
О.Зоригт нарын гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд
хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталлаа.

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталлаа.
Анхан шатны шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол ч ийнхүү хэвээр үлдээсэн байна.
Хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн, Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яримпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, М.Алтан-Өлзий, Г.Ганбаатар өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, хохирогчдын өмгөөлөгчөөр Н.Болормаа нар оролцсон юм.
Б.Чимэг