АН 4:11 сэтгүүлчидтэй хийдэг уулзалтаа сэргээсэн талаар мэдээлэл өглөө. Энэ нь 2008 оноос уламжлалтай бөгөөд намынхаа дотоод асуудал, шийдвэрийн талаар мэдээлэл өгдөг юм. Тус нам долоо хоногийн пүрэв гараг бүрийн 11.00 цагаас мэдээлэл өгнө.
АН улсын хэмжээнд бүх намын гишүүдээ хамруулсан цахим сонгуулийг явуулахаа мэдэгдлээ. С.Эрдэнийн талынхаас намын даргын сунгаагаа дөрөвдүгээр сарын 25-нд явуулахаар товлоод буй. Өнөөдөр цахим сонгуулийнхаа туршилтыг явуулах аж.
А.Сүх