С.Эрдэнийн талыг дэмжигчид намын даргын сунгаагаа ирэх сарын 25-ны өдөр явуулахаар товлоод буй.
Энэ талаар АН-ын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Улс төрийн намын тухай хуль, АН-ын дүрмийн дагуу дотоод сонгуулиараа дамжуулан цахим сонгуулиар гарч ирсэн хүнээ намын дарга гэж үзнэ. Мэдээж хуульд заасан 10 хоногийн хугацаанд Улсын Дээд шүүхэд бүртгүүлнэ. Улсын Дээд шүүх бүртгэх үүрэгтэй.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд намын дотор ямар нэгэн хагарал байгаагүй. Учир нь УБЕГ дээр намын дарга, бүртгэл хууль ёсных хэвээр байгаа.
Хууль ёсны бүх бичиг баримт, тамга тэмдэг, гэрчилгээ, хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа бүтэц хэвээрээ. Зарим нэг үл бүтэх хүмүүс намыг хагалах, бутаргах арга хэрэглэхийг үгүйсгэхгүй.
Манай нам мөнгөний сонгууль хийхгүй. Тиймээс цахим сонгууль хийх гээд туршиж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)