С.Эрдэнийн талыг дэмжигчид намын даргын сунгаагаа ирэх сарын 25-ны өдөр явуулахаар товлоод буй.
АН-ын хэвлэлийг хариуцсан төлөөлөгч Ц.Оюундарь “Улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын Дээд шүүх дээр бүртгэгдсэн намын XII их хурлын тогтоолууд бий. Хууль ёсны эрх нь хаана байна тэр газраас зарласан хурал, бусад үйл ажиллагаа хүчинтөгөлдөр гэсэн үг.
Манай намын IX их хурлаараа тогтсон дүрмээр энэ дагуу хийсэн үйл ажиллагааг Улсын Дээд шүүх бүртгэнэ.
Түүнээс биш ярилцаж тохирсон зүйлийг Улсын Дээд шүүх бүртгэхгүй. Тиймээс дүрэм хаана байна. Тэнд үйл ажиллагаа хэрэгжинэ. Ц.Туваан, И.Мөнхжаргал нарын үйлдэл ингээд зогсохгүй бол гэмт хэрэг болно шүү гэдгийг хэлмээр байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)