Өнөөдөр С.Эрдэнийн талынх намын дунд шатанд өрсөлдөх нэр дэвшигчиддээ үнэмлэхийг нь гардуулсан. Харин даргын сунгаанд нэр дэвшигчдээ энэ сарын 19-20-ны хооронд бүртгэж, дөрөвдүгээр сарын 25-нд даргын сонгуулиа явуулахаа мэдэгдсэн.
Тэгвэл Ц.Тувааны талынх өнөөдөр намын даргад нэр дэвшигч дөрвөн гишүүндээ батламжийг нь гардууллаа. Тодруулбал, намын гишүүн С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа нар албан ёсоор өрсөлдөх эрхээ авчээ.
А.Сүх