
Юанийн дуудлага худалдаагаар банкууд 93 сая юанийг, 221.70-222.31 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 222.0 төгрөгийн хаалтын ханшаар 82.0 сая юанийг худалджээ.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.