
Орон нутгийн сонгууль товлогдсонтой холбоотойгоор зарим бэлтгэл ажил явагдаж эхлээд байна. Тухайлбал УБЕГ-аас иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сар орчмын хугацаанд зогсоох болжээ. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль энэ сарын 21-нд явуулахаар болсон тул энэ сарын 23-наас оршин суугчдын шилжилт, хөдөлгөөнийг зогсоох аж. Харин иргэд сонгуулийн санал хураалт явагдаж дууссан өдрөөс хойш оршин суух хаяг, бичиг баримтаа шилжүүлж болно гэдгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдэгдлээ.