Өнөөдөр Сүхбаатарын талбайд Энх тайвны хонх цохих ёслолын ажиллагаа болно. НҮБ-аас есдүгээр сарын 21-ныг Эв нэгдлийн өдөр хэмээн зарласан байдаг. Энэ өдрийг Монгол улс 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энх тайвны хонх цохих ёслолын ажиллагаа 11 цагт болно. Олон улсын Энх тайвны энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт нийтээрээ өргөн хүрээнд тэмдэглэдэг бөгөөд анх 1954 онд Нью Йоркт Энх тайвны хонхыг дэлхийн 60 гаруй орны хүүхдийн хандивласан зоосон мөнгөөр бүтээж байсан түүхтэй юм байна. Улмаар сүүлийн 50 жил гаруйн турш энэхүү өдрийг НҮБ-аас санаачлан зохион байгуулсаар иржээ.
Т.Гэрэл



















































