Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Энэ сарын 11-нд нийт 19340 хүнд шинжилгээ хийснээс 103 хүнээс халдвар илэрлээ. Ингээд улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 3664 боллоо.
Шинээр илэрсэн 103 тохиолдон нэг нь тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн.
Мөн 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлж байна. Орон нутагт нэмж халдвар илрээгүй” гэлээ.
А.Сүх