- Эм ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх АНУ-ын Олон улсын
хөгжлийн агентлагийн туршлагыг танилцуулах “Бид яаж хийхийг мэднэ” сэдэвт дугуй
ширээний ярилцлага 10.00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
- 12 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд Ард түмний ерөнхийлөгчөө аваръя хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал хийнэ. Н.Энхбаярыг аврах хөдөлгөөнд 60000 хүн нэгдсэн болон МАХН-ын гишүүдийн гишүүнчлэлийг сэргээх штаб байгуулах болсон талаар мэдээлэл өгнө.
- УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар Баянзүрх, Налайх дүүргийн иргэдэд 53 сувагтай Сансар кабелийн телевизийн төхөөрөмж гардуулан өгөх арга хэмжээ Жуковын хөшөөний урд талбайд 15.00 цагаас болно.
- УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр 10 цагаас Канадын Элчин сайд, 11 цагаас
Их Британийн Элчин сайд тус, тус бараалхах юм байна.
- 11 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд аравдугаар сарын 1-нээс даатгалгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй болсонтой холбогдуулан Монголын авто клуб, Албан журмын даатгагчдын холбоо мэдээлэл хийх юм байна.
- 12.00 цагт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 84 дүгээр сургуулийн дэргэд сагсан бөмбөгийн талбай бүхий хүүхэд залуусын амралт чөлөөт цагийн талбайн нээлт болно.
- Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Нандин эрдэнэ” тоглолт өнөөдөр 19.00 цагаас ”УБ палас”-ын их танхимд болно.