
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах автомашины зогсоолын 80-аас доошгүй хувийг иргэд ашиглах ёстой гэсэн захирамж гаргасан билээ. Энэ дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ирэх даваа гараг буюу энэ сарын 24-ний өдрөөс автомашины зогсоолоо иргэдэд чөлөөлж өгөхөөр болсон байна. Энэ "Үйлчлүүлэгчийн түр зогсоол 30 минут гэсэн" бичигтэй зогсоолд иргэд 30 минутаас ихгүй хугацаагаар автомашинаа байрлуулж болох юм.