Хөгжмийн
зохиолч Г.Пүрэвдорж өнөөдөр “Нандин эрдэнэ” анхны бие даасан тоглолтоо хийх гэж
байна
Хөгжмийн
зохиолч Г.Пүрэвдорж өнөөдөр “Нандин эрдэнэ” анхны бие даасан тоглолтоо хийх гэж
байна. Түүнийг “Тавтай нойрсоорой”, “Түүдэг гал”, “Нандин эрдэнэ”,
“Улаанбаатарын үдэш”, “Мартъя”, “Зөвхөн тэр хайрандаа” зэрэг үе үеийнхний
дурсамж хөглөсөн аялгуугаар нь мэдэхээс гадна урлагийн хүрээнд Монголын ууган дууны найруулагчдын нэг, шилдэг төгөлдөр хуурч, олон сайн шавьтай хүн гэдгээр нь хүндэлдэг.
30 жил хүлээлгэсэн түүний анхны тоглолт өнөөдөр “УБ Палас”-ын их танхимыг
доргиох гэж байна.
Түүний тоглолтонд
“Хөх тэнгэр”, “Black and white”, “Камертон”, “Гурван охин” хамтлагаас гадна
Сараа, Ариунаа, Буянаа, Цогоо, Ганхуяг, Сэрчмаа, Наран, Чингис, “Харанга”-ын
Лхагваа, “Хурд”-ын Цогоо, “Никитон”-ы Баачка, Баярцэцэг нарын дуучид болон
хийлч Дээгий нар оролцох юм
байна.
Т.Энхэлээ