Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөн болон үзвэр үйлчилгээ болон зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоох зохицуулалт хийх тухай хэлэлцсэн байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Хатуу хөл хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Мэргэжлийн байгууллагын үнэлгээнд үндэслэн шар буюу хоёрдугаар түвшнээс улбар шар буюу гуравдугаар түвшинд шилжүүлж байна" гэлээ. Мөн тэрбээр "Үнэхээр цаашид иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй, нөхцөл байдал үндэрсэн тохиолдолд хатуу хөл хорио тогтоохыг үгүйсгэхгүй. Хязгаарлалт улс орон даяар мөрдөгдөнө" гэдгийг онцоллоо.
Түүнчлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг ирэх даваа гарагаас буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс мөн 14 хоног хязгаарлахаар болжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (7)