Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буюу гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг өчигдөр Засгийн газраас гаргасан.
Ингэснээр зарим аж ахуйн нэгжүүд тодорхой тооны хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болж байна.
Мөн энэ хүрээнд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг маргаашийн 06.00 цагаас эхлэн 14 хоногоор хязгаарлаж, нийслэлд үйлчилгээний газруудыг 22.00 цаг хүртэл ажиллуулж, замын хөдөлгөөнийг 23.00-06.00 цаг хүртэл хязгаарласан юм.
Сэтгэгдэл (1)