
Дуучин
Адель “Burberry” компанитай хамтран махлаг бүсгүйчүүдийн хувцас хийхээр
шийджээ. Адель өмнө нь “Би өөрийн биеийн галбирт огт санаа зовдоггүй”
хэмээн ярьж байсан бөгөөд ихэнх эмэгтэйчүүдтэй адилхан харагддагаараа
бахархдаг гэсэн аж.

Дуучин Адель “Burberry” компанитай хамтран махлаг бүсгүйчүүдийн хувцас хийхээр шийджээ. Адель өмнө нь “Би өөрийн биеийн галбирт огт санаа зовдоггүй” хэмээн ярьж байсан бөгөөд ихэнх эмэгтэйчүүдтэй адилхан харагддагаараа бахархдаг гэсэн аж.
Лондонд болж байгаа загварын долоо хоногт хавар-зуны загвараа танилцуулсан “Burberry” компанид Адель өөрөө хандсан байна. Аделийн хэвлэлийн төлөөлөгч “Адель өөрт нь ямар хувцас зохидгийг маш сайн мэддэг. Тиймээс хувцас загварын ажилд оролцохыг ихэд хүсэж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.
Адель өмнө нь “Burberry” компанийн хувцсыг сонирхдогоо хэлж байсан бөгөөд загварын агентлагийн захирал Кристофер Бейли энэ саналыг хүлээн авахад бэлэн гэж хэлсэн гэнэ.
Д.Идэр