Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэлэнгэ аймагт очиж ургац хураалтын ажлын явцтай танилцлаа. Тэрбээр ургацын талбайд ажиллахын зэрэгцээ Шаамарын зөгийчид, ногоочидтой уулзсан байна. Мөн Монгол төмс хөтөлбөрийнхөн, Орхоны гүүрийн барилгын ажлын явцтай танилцжээ. Ерөнхий сайд ургац хураалтын ажилд "онц" дүн тавив.











