Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга захиалга өгч "Hero" Б.Баатарын компьютерээс бичлэг авч тараасан уу?

2021-3-15
0
ЖИРГЭХ

Бидний олж авсан мэдээлэлд:

“2014 оны арванхоёрдугаар сарын 8. Тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нь УИХ-ын нэгэн гишүүнтэй уулзаж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн талаар ярилцсан.

2014 оны арванхоёрдугаар сарын 10-15. ТЕГ-ын дарга Б.Хурц “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцсон дугаарын хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нартаа өгчээ.

2014 оны арванхоёрдугаар сарын 23-25. ТЕГ-ын тусгай мэргэжлийн алба хаагч нар нь “Hero entertainment” студийн ажлын байранд тусгай ажиллагаа явуулж, дээрх хасагдсан бичлэгийг хакердаж авсан.

2015 оны нэгдүгээр сарын 6. Тусгай мэргэжлийн ажилтнууд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэгийг ТЕГ-ын дарга Б.Хурцад хүлээлгэж өгсөн.

2016 оны нэгдүгээр сарын 9. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

2016 оны нэгдүгээр сарын 11. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар алдагдсан бичлэгийн талаар хэвлэлийн хурал хийв.

2017 оны долдугаар сар. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нар тэр жилийн баяр наадмын өмнө утсаар ярьсан.

Энэ бичлэгийг ТЕГ-ын ажилтан М гэгч нь хуулбарлаж, тус газрын дарга Б.Хурцад өгсөн.

2017 оны наймдугаар сарын 16. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн” гэжээ.

 

БИЧЛЭГ ЗАХИАЛСАН УИХ-ЫН ГИШҮҮН ХЭН БАЙСАН БЭ?

“Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар ТЕГ-т хандаж, тус газраас болоод хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаж, удаан хугацааны туршид шалгалтын үйл ажиллагаа явуулсны дараа ийм “хариу” гарчээ. Хэн гэдгийг нь сонсоод Б.Баатар “шок”-д орсон гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Гэхдээ Б.Хурц гүйцэтгэгч юм бол захиалагч нь хэн байсан бэ гэдэг нь тодорхой бус байна.

Тодруулбал, 2014 онд Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг захиалсан УИХ-ын гишүүн хэн байв гэдэг анхаарал татаж байна.

Мөн тэр “гишүүн” нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө М.Энхболдын өрөөнд болсон явдлын бичлэг, УИХ-ын гишүүн Г.Уянга Л.Эрдэнэчимэг нарын “алдагдсан” бичлэгтэй ч холбогдож болзошгүй болсон байна.

 

Б.ХУРЦЫГ БАРИВЧЛАХ НӨХЦӨЛ ҮҮСЧЭЭ

Ийм нөхцөл байдал илэрч, холбогдох хууль хяналтын байгууллагаас Б.Хурцыг байцаах шаардлага бий болжээ. Түүнийг хоёр удаа байцаалтад дуудсан ч очоогүй байна. Тиймээс хуулийн дагуу албадан баривчлах нөхцөл үүссэн гэдгийг эх сурвалж тайлбарлаж байна.

 

Б.ХУРЦ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРГЭЭР НӨГӨӨДӨР ШҮҮНЭ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхдээ эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт 2020 оны долдугаар сарын 22-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон. Б.Хурцыг гурван жилийн хорих ялаар шийтгэсэнг. Харин 2020 оны аравдугаар сарын 29-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар түүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд батлан даалтад гаргасан.

Тэгвэл Б.Хурцын холбогдсон эүүдэн шүүсэн хэрэг 2021 оны хоёрдугаар сарын 17-нд прокуророос анхан шүүхэд очжээ. Шүүх хурлыг энэ сарын 17-нд буюу нөгөөдөр товлосон байна.

 

ШҮҮГЧ НАР Б.БААСАНЦОГТЫН ДАНС РУУ “ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ” УТГААР МӨНГӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Б.Баасанцогт 11 шүүгчид тус бүр 10 сая төгрөг, заримд нь нэмээд Iphone гар утас өгчээ. Тэр нь илрээд эхлэхээр шүүгч нар Б.Баасанцогтын данс руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар мөнгө шилжүүлцгээх болжээ.

Үүний улмаас 11 шүүгчийг түдгэлзүүлэх асуудал яригдах нөхцөл үүсээд байна. Эх сурвалжийн мэдээллээр дээрх 11 шүүгчийн 2-3 нь эрүүдэн шүүсэн хэрэгт оролцсон шүүгч нар байж болзошгүй ажээ.

Б.Хурцыг тойрсон ийм хурц асуудлууд өрнөж байна. Эрүүдэн шүүсэн хэргийнх нь тухайд нийгэмд нэлээд дуулиан тариад байгаа. Шинээр “ТЕГ-ын дарга байхдаа бичлэг олж авч, захиалагчид “нийлүүлсэн” гэх асуудалд холбогдсон бололтой. Ийм зүйл саяхнаас яригдаад эхэлсэн. Харин захиалагч нь хэн бэ гэдэг ихээхэн анхаарал татаад байгаа юм. Юутай ч өнөөдрийг хүртэл Б.Хурцын өмнө Монголын улс төр, хууль хяналтын байгууллага тэр чигтээ сөхрөөстэй байсан. Тэгэхээр улс төрд, хууль хяналтын байгууллагад нөлөө бүхий эрхэм 2014 онд Б.Хурцтай уулзаж, захиалга өгдөг байсан эрхэм бололтой. Товчхондоо 2012-2016 оны УИХ-д сууж байсан 76 гишүүний нэг, өнөөдөр ч эрх мэдэл, нэр нөлөөтэй яваа нэгэн эрхэм тэрхүү захиалагч нь гэдгийг эх сурвалж “шивнэж” байна.

 

Эх сурвалж: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (66.181.188.147)
    Энэ эзэн тодорвол С.Зоригийн хэрэг илрэх биш үү???
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
  • V (66.181.167.194)
    Ulsyn ih hulgaichid. bie bie hulgaichaar ni duuddag.
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.112.166)
    Сонгууль дөхөхөөр элдэв янзын зохиол, жүжиг гарч ирэх юмаа. Хүмүүс энэ балай зохиолуудад итгэлгүй ялгаж салгаж сурах хэрэгтэй бна. Энэ намууд бүгд адилхан хөлгайч, худалч, луйварчид. Төрд хэн ч, аль ч нам гарсан адилхан. Нэмэгдэхүүний байрыг сольсон нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шүү дээ. Бүхнийг үндэс сууринаас эхлэх хэрэгтэй.
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
    • бүх хүн хулгайч бүх хүн луйварчин гэж байхгүй хүнийг ийм байдал руу түлхдэг нэг суурь тогтолцоо байна буруу эргэлттэй зам дээр яваа хүн буруу эргэхээс өөр аргагүй сөрж эргэвэл мөргөлдөнө бид одоо дэмий маргалдалгүй үндсэн хуулиа цоо шинээр өөрчлөх хэрэгтэй 1990 оны үндсэн хууль бол үеэ өнгөрөөж үүргээ гүйцэтгэсэн одоо 30 жил боллоо өөрчлөх болсон шүү тогтолцоогоо ч өөрчлөх хэрэгтэй монгол хүн нэг хүнийг удирдагчаараа сонгож түүнээ дагах дуртай өөрөөр хэлбэл нэг толгойтой явах дуртай ийм нэг онцлог байна үүнийг бодолцох ёстой үндэсний онцлог ч байж болох юм олн нам бүтэхгүй юм байнаа маш их талцдаг туйлширдаг ард түмэн юм байна зөвхөн өөрийн намаа хулгайч ч байсан дэмжээд явдаг юм байна маш сонин ард түмэн байна шүү одоо хүчтэй ухаалаг туршлагатай энэ улсыг аваад явчих хэн байна түүнийг сонгож түүнийгээ дэмжиж удирдуулахгүй бол бид сүйрлийн ирмэг дээр ирснээ ухаараач
      2021 оны 03 сарын 16
  • Иргэн (66.181.179.180)
    ТУХАЙН ҮЕД БАТТУЛГА БАЙГААГҮЙ ЮМ. ЭНЭ БҮХНИЙГ Б.ХУРЦАД ГЕНЕРАЛ ЦОЛ ХАЙРЛАЖ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ЗАХИАЛСАН НЬ ГАРЦААГҮЙ...
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Пайж (66.181.187.223)
    Тухайн үеийн Е С д ТЕГ н даргыг томилдог бизээ тэгхээр МАН н шийдвэр гаргсан байгаа захиалагч хэн байхав
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
    • 2014...2015 ond AN zasag barij baisan sh dee. Malnuudaa Altanhuyag.Saihanbileg nar shuu dee
      2021 оны 03 сарын 16
  • Zochin (66.181.161.20)
    Battulga gej elbegdorjoosoo doloon dor hulgaichaar turiin terguunee taviad odoo ch nuguuhuu demjeed huurtsugluud baigaa namchin uhnuudiig yaltai bilee
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Монгол (202.126.90.11)
    Буудах юмсан
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • Zochin (103.212.119.104)
    Baatarin duu n oyun Erdene biz dee
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
    • Bi
      Battulga
      2021 оны 03 сарын 15
  • шонтой (202.9.46.213)
    хурцыг бушуухан барьж аваад эрүүдэн үүхээр тэр хэлэхгүй хаачих вэ дээ шоронгийнхоон
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • suu (66.181.179.186)
    hhha 24tsagiig subatboldod hudaldagdana gj arai ch bodsongui uneheer sheeregnej bgan bnda ene medeenii niitlegchee il bolgoche hha
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.118)
    Яаралтай захталагчийг олох хэрэгтэй. Хурц мэдэж бгаа юм бн штэ
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
    • Bi
      Battulga
      2021 оны 03 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    7 цаг 17 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    7 цаг 55 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    8 цаг 53 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    8 цаг 56 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    9 цаг 4 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    9 цаг 29 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    9 цаг 33 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    10 цаг 6 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    10 цаг 28 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    10 цаг 37 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    10 цаг 41 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    10 цаг 57 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    11 цаг 11 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    11 цаг 21 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    11 цаг 58 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    12 цаг 19 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    12 цаг 35 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    13 цаг 18 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    13 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    13 цаг 59 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК