Энэ жил Ерөнхийлөгчийн болон Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар дараах уриалгыг гаргалаа.
Тэрбээр “Энэ үеэр сонгууль угтсан улстөржилт, хар технологиос татгалзах нь эрүүл нийгэм, улс төрийг цогцлоох нийт Монгол түмний эрх ашигт нийцнэ.
Ард түмнээ хагаруулж талцуулах, элдэв мөнгө амлах, гүтгэлгийн компанит ажил явуулах зэрэг үеэ өнгөрөөсөн цөөхөн монголчуудын эрх ашигт харш үйлдлийг энэ сонгуулиас эхлэн зогсооё.
Үндэсний эв нэгдлээ дээдэлье. Бодлого дэвшүүлж, шударга өрсөлдөж, сонгогчдодоо сонголтын эрхээ эдлэх тэр боломжийг нь бүрдүүлж ажиллахыг улс төрийн намууд, нэр дэвшигчдэд уриалъя” гэлээ.
А.Сүх