Английн “New Musical Express” сэтгүүл шилдэг хөгжимчнөөр Битлз хамтлагийн ахлагч Жон Леннон агсныг нэрлэжээ.

Энэ сэтгүүл 60 жилийн ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд Их Британийн түүхэнд сүүлийн жаран жилд хамгийн амжилттай байсан хөгжимчдийн жагсаалтын гаргасан аж.
Санал асуулгад оролцсон хүмүүс Жон Леннонд хамгийн олон санал өгсөн байна. Жагсаалтын хоёрдугаарт “Beady Eye” хамтлагийн ахлагч Лиам Галлахер орсон бөгөөд гуравдугаарт дуучин Дэвид Боуи бичигдлээ.
Өнгөрсөн гуравдугаар сараас хойш онлайнаар явуулсан санал асуулгад 160 мянган хүн оролцсон бөгөөд санал болгосон 60 хөгжимчин, дуучдаас хамгийн амжилттайг нь нэрлэсэн юм байна.
Д.Идэр