Драмын театрынхан Баян-Өлгий аймагт тоглолоо
Драмын
театрынхан Баян-Өлгий аймагт тоглолоо
УДЭТ-ын уран
бүтээлчид “УДЭТ-ын өдрүүд” хэмээх аялан тоглолтоо Баянхонгор, Ховд, Говь-Алтай,
Баян-Өлгий Өвөрхангай аймгуудаар тоглохоор төлөвлөөд байгаа билээ. Уг тоглолт
10 жилдээ зохиогдож байгаа билээ. Одоо театрын уран бүтээлчид Баян-Өлгий аймагт
ирсэн байгаа бөгөөд өчигдөр эхний тоглолтоо үзэгчдийн хүртээл болгосон аж.
Өнөөдөр маргааш хоёр өдөр Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, С.Михалковын
“Бардам туулай”, Д.Мэндсайханы “Ээжээ”, Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч”,
Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” зэрэг жүжгүүдээ тоглох гэнэ. Энэ үеэр
үзэгчид уран бүтээлчдийн чөлөөт уулзалт болох юм байна. Аялан тоглолтыэн
бригадын ахлагчаар АЖ, Г.Мягмарнаран томилогдсон бол АЖ П.Цэрэндагва, МУГЖ,
Г.Равдан, С.Сарантуяа, СТА, Б.Нармандах, Д.Ганцэцэг, Ц.Баясгалан,
Г.Амгаланбаатар тэргүүтэй 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлийн баг яваа
аж.