23 настай охиныг хүчиндэж, амь насыг нь хөнөөгөөд цогцсыг нь жорлонгийнхоо нүхэнд хаясан Ж.Нэргүйг нээлттэй шүүж эхэллээ.

23 настай охиныг хүчиндэж, амь насыг нь хөнөөгөөд цогцсыг нь жорлонгийнхоо нүхэнд хаясан Ж.Нэргүйг нээлттэй шүүж эхэллээ. Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Нэргүйгийн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алимаа, хохирогчдын ар гэрийнхэн, шүүгдэгчийн ар гэрийнхэн оролцож байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т зааснаар танхайн сэдлээр хүний амь нас хөнөөсөн хэргээр шүүж байгаа. Гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгэх аж.
Б.Чимэг