Монгол төгрөгтэй харьцах АНУ-ын доллар өнөөдөр "Найман шаргаа" зах дээр 1407 төгрөг хүрээд байна. Энэ нь сүүлийн найман сард хамгийн өндөр өссөн үзүүлэлт болж байгаа юм. Америк долларыг дагаж евро, рубль, юань зэрэг бусад гадаад вальютын ханш чангарч эхэлжээ. Гэхдээ арилжааны банкууд энэ өсөлттэй холбоотойгоор өчигдөр 14,9 сая ам.доллар худалдаж авах санал ирүүлсэн ч Монгол банк гадаад, дотоодын вальютын эрэлт, нийлүүлэлт тэнцүү байна гэж үзсэн юм. Долларын ханш ийнхүү хадах болсныг эдийн засагчид Монголын нүүрсний үнэ гадаад зах зээл дээр буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт 31 хувиар багассантай холбон тайлбарлаж байна.

АНУ-ын долларын ханшны өсөлт.

АНУ-ын долларын ханшны өсөлт.