
Их Британийн гүнж Кэйт Миддлетоны “ихэр” Англид амьдардаг. 32 настай Хэйди Аган гэх энэ эмэгтэй Кэйтээс ялгахын аргагүй адилхан аж. Хоёр хүүхдийн ээж Хэйди Аган “Frankie and Bennie"s” ресторанд зөөгчөөр ажилладаг байсан бөгөөд хэдхэн сарын өмнө ажлаасаа гарсан байна. Хэйди Аган өөрийн ихэнх цагийг гүнж Кэйт Миддлетонтой улам адилхан болоход зориулахаар шийдсэн байна. Тэрээр ресторанд зөөгчөөр ажиллаж цагийн 9.75 доллар авдаг байсан бол Кэйттэй адилхан нэг зурагаа 1000 доллараар зардаг болжээ.
Д.Идэр

Зүүн гар талаас Хэйди Аган, Кэйт Миддлетон. Хэйдигийн нүд цэнхэр, харин Кэйтийнх хүрэн өнгөтэй.

Хэйди Аганыг Кэйттэй адилхан хувцаслан явахад олон хүн андуурдаг байна.

Хэйди Аган энэ санаагаа охиноосоо олжээ. Түүний гурван настай охин Абигэйл Кэйт Миддлетоны зургийг сэтгүүл дээрээс хараад “Ээж ээ, энд та байна” хэмээн хэлсэн гэнэ.

Кэйт Миддлетонтой төстэй царайтай 21 эмэгтэй удахгүй тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

Хэйди Аган Кэйтийнхтэй адилхан хувцсаар шүүгээгээ дүүргэжээ.