Дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийслэлд 41 цэгээр вакцинжуулалтыг хийж байна. 13186 хүнийг вакцинжуулж, нийт 139 мянга 636 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Эдгээр хүмүүс нь коронавирусний эхний тунг авсан гэсэн үг. Коронавирусний вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байгаа хариу урвалыг байнга бүртгэж, хянаж байгаа. Нийт вакцин хийлгэсэн хүмүүст вакцины зааварт тусгагдсан урвал илэрч байна" гэлээ. Мөн тэрбээр "Коронавирусний вакциныг жирэмсэн хүнд хийхгүй заалттай. Хэрэв жирэмсэн гэдгээ мэдэхгүй хийлгэсэн бол дархлаажуулатын эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй" гэлээ.
Эрүүл мэндийн яамны хэвлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Вакцин татах авах ажил үргэлжилж байгаа. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй бол халдвар олноороо бүртгэгдэж байна. Одоогоор халдвар 100 гаруйгаараа бүртгэгдэж байна. Хэрэв 200-300 хүн халдвар авч бүртгэгдвэл дараагийн шатны арга хэмжээг авах болно" гэлээ.
Б.Баатар