Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “COVID-19”-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэх юм. Мөн цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай, Эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, арга хэмжээний талаар, Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах тавдахь эх үүсвэрийг шийдвэрлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцах юм байна.
Сэтгэгдэл (2)