УИХ-ын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн. Хуваарь ёсоор өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан болно. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дархлаажуулалтын явцын талаар” мэдээлэл өгнө.
Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал:
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
- Байнгын хорооны даргыг томилох тухай асуудал,
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ