Өчигдөр
Калифорнийн тоглоомын паркын өндөрт хөөрч эргэдэг тоглоом дээр суусан
хүмүүс 91 метрийн өндөрт дөрвөн цаг гаруй хугацаанд гацжээ. Энэ хэрэг
Калифорнийн өмнөд хэсэгт байрлах Нотс Берри паркт болсон байна.
Өчигдөр Калифорнийн тоглоомын паркын өндөрт хөөрч эргэдэг тоглоом дээр суусан хүмүүс 91 метрийн өндөрт дөрвөн цаг гаруй хугацаанд гацжээ. Энэ хэрэг Калифорнийн өмнөд хэсэгт байрлах Нотс Берри паркт болсон байна.Нотс Берри паркын удирдлагууд “Салхиар наадагч тоглоом дээр суусан хүмүүс өндөрт гарч, тойрог хэлбэрээр хурдтай эргэлддэг юм. Манай хамгаалалтын систем 16 цагт дохиолол өгсөн тул салхиар наадагчдыг зогсоосон” хэмээн ярьжээ.
Дөрвөн цаг өндөрт гацсан үйлчлүүлэгчид нар жаргахыг харж, зарим нь хөлөө савлаж буй бичлэгийг олон телевиз гаргасан байна.
Үйлчлүүлэгчдийг 19:30-20:00 цагийн хооронд парк хаасны дараа буулгасан байна. Тус хотын цагдаагийн газар машин гацсан шалтгааныг тогтоохоор шалгаж байгаа юм байна.
Д.Идэр



















































