УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хороон даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилох эсэх талаах хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусныг онцлон хүргэе.
Б.Пүрэвдорж: Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой үг хэлэх зөвшөөрөл хүссэн боловч үгийг маань хэлүүлсэнгүй. Дэндүү хүч төрж байна. Энэ танхимд дэг зөрчсөн олон асуудал гардаг. Нэгийг нь өгчихнө шүү. Та нар сошиалаар дан дарга нарын постыг уншдаг юм шиг байгаа юм. Гэтэл иргэд хэрэг нь шийдэгдээгүй гишүүнийг тангараг өргүүлэхэд дургүй байна. Тэртээ тэргүй шүүх танай талд очсон. Хэргээ нэг талд нь шийдчихээд тангаргаа өргөж болдоггүй юм уу.
Шүүх яасан хурдан шинэ эзэндээ үйлчилж байна аа.
Энэ асуудалд завсарлага авч, хойшлуулах хэрэгтэй. Хэргээ шийдчихээд хүрээд ир л дээ. Ингэж болохгүй шүү дээ. Хэлэлцэх асуудлаас Ж.Эрдэнэбат гишүүнийг хасна гэхээр миний үг хэлэх эрхийг хаалаа. Тэрийгээ болиорой.
Б.Лхам