УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хороон даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилох эсэх талаах хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусныг онцлон хүргэе.
Н.Алтанхуяг: Байнгын хороон даргад хэнийгаа тавина уу гэдэг та нарын асуудал. Хэн ч даргаар очсон юу зохион байгуулж, юу хийх нь л сонин байна. Төрийн байгуулалтын асуудал сүүлийн үед биш болж байна шүү. Үндсэн хуульд нийслэл дүүрэг, хороонд хуваагдана гэж заасан. Гэтэл 62 хүн хүч төрж нийслэл нь дүүрэг, дүүрэг нь хороонд хуваагддаг. Хэсэгтэй байж болно гэж байгаа юм. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж, төрийн байгуулалтыг эвдэлж байгаа үйлдэл.
Үүний цаад зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуульд албан бус бүтэц үүсгэж мөнгө хуулийн дагуу өгөх гэж байгаа юм. Үүнийгээ засаач ээ.
Хоёрдугаарт, Монгол Улсыг төрийн байгуулал эвдрэн сүйдэж байна. Лав л миний нүдэн дээр. Энэ Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн нь энэ танхимд орж ирээд хэрүүл хийж байна. Энэ бол улсын тусгаар тогтнолд асар том заналхийлэл болно. Нөгөө талаар 62 хүнтэй энэ нам арай аятайхан ажиллааар байна. Арай л аархаж, хүч төрж байна.
Та нарыг иргэд 100 хувь сонгоогүй шүү. Сонгуулийн хууль мөнгөний хууль болсон. Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрчлөөд өгөх юм байх гээд зөндөө хэлсэн. Зассангүй. Та нар Монголын төрийг мөнгөөр босгож байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)