УИХ-ын хаврын чуулганы эхний хэлэлцэх асуудлаар Төрийн байгуулалтын даргад нэр дэвшигчийг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохыг дэмжлээ.
Тодруулбал, тус байнгын хороон даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж байсан юм. Гэвч тэрбээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орж Боловсрол шинжлэх ухааны сайдаар томилогдсон тул байнгын хорооны даргын ажлаас чөлөөлж, орны хүнийг нь ийн томилж буй юм.
Б.Лхам