Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуулийн санал авах өдрийг Ерөнхийлөгчийн сонгуулиар хамт явуулахаар тогтсоныг Сонгуулийн ерөнхий хорооноос хойшлуулах санал гаргасан.
Уг асуудлаар өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин сөрөг хүчний зүгээс эрх баригч намын гишүүн бүрэн эрхээсээ өөрөө татгалзаж, иргэдийг сонголтыг уландаа гишгэсэн тул МАН-ыг уг сонгуульд оролцох эрхгүй гэдгийг онцолж байлаа.
Б.Лхам