УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар хуралдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Монгол Улсын төлөө ажиллах бус Сү.Батболдын мафийн гар хөл болсон Ё.Отгонбаяр түргэн эх орондоо ир. Мафийн гэдэг нь гэмт хэрэг, улс төр хоёр нийтлэхийг хэлж байгаа юм. Сү.Батболдын байр суурь энэ аймшигтай Оюутолгойн том хулгай улс орон даяар таг байна. Бүгд худалдагдсан байна. Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Хэрэг эрхлэх газар гээд бүгд Рио тинтогийн бууны нохой шиг ажилладаг. Үүний нэг илрэл нь Ё.Отгонбаяр. Тэр НьюЙорк Лондонгийн шүүх дээр явагдаж байгаа асуудлыг би мэдсэнгүй, анх удаа сонсож байна гэж хэлж байгаа нь өөрөө том гэмт хэрэг. Ийм асуудал гарчихаад байхад нойр хоолгүй зүтгэх ёстой хүн ийм юм яриад байж байна.
МАН өнөөдөр олонхоороо аархаж, биеэ тоож, мафжсан байгаа нь та нарыг чирч унагана даа. Уг нь та нар үүнд хариуцлагатай байх ёстой. Өнөөдөр Монголчууд ялах боломжтой болчихоод байхад та нар ярихгүй байна. Аргагүй ээ, Сү.Батболд та нарыг ухаан алдтал айлгаж байгаа. Монгол Улсын төлөө зүтгэх хүн өнөөдөр мафийн төлөөлөл болчихоод сууж байна" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (5)