Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын
дарга Н.Энхбаярын гомдлыг энэ сарын 25-нд буюу ирэх мягмар гаригт
Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр боллоо.

Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг энэ сарын 27-нд буюу ирэх пүрэв гаригт Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр боллоо. Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нар Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Учир нь тэд Н.Энхбаярыг хэлмэгдсэн хэмээн үзэж байгаа билээ. Сүхбаатар дүүргийн шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар буруутган ялласан юм. Н.Энхбаяр өдгөө Сайд нарын гэгдэх Клиникийн хоёрдугаарт эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа.
Б.Чимэг