УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзлээ.
Тодруулбал, МАН-ын гишүүдийн зүгээс Элчин сайдыг татах асуудал үндэслэлгүй бөгөөд хоёр удаа УИХ-ын гишүүнээр томилогдож, Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай. Сайн ажиллаж байгаа гэж үзсэн бол сөрөг хүчний зүгээс эгүүлэн татах шаардлагатай бөгөөд Монголын эрх ашгийг төлөөлж буй атлаа өөрийн цахим хуудас дээрээ хариуцлагагүй мэдэгдэл хийсэн.
Түүнээс гадна үндсэн ажлаа умартаж эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийн эрх ашгийг илүүд үзсэн. Хоёр улсын хамтын ажиллагаанд ахицтай дэвшилт гаргаж чадаагүй гэж үзсэн юм.
А.Сүх