С.Эрдэнийн гэх Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль цахимаар явагдаж дуусчээ. Энэхүү цахим сонгуульд 56 мянга 985 гишүүн оролцож саналаа өгсөн байна.
Улмаар нийслэлийн Ардчилсан намын даргаар Хотын дарга асан Э.Бат-Үүл сонгогджээ. Харин Хан-Уул дүүргийн Ардчилсан намын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн Ардчилсан намын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдлоо.
Р.Алтан
Сэтгэгдэл (2)