УИХ-ын чуулганаар Шадар сайд С.Амарсайханы мэдээллийг сонсч байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан “Баянзүрх дүүргийн XXVI хороон дээр иргэдийг бухимдуулсан үйл явдал боллоо. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Цаашлаад нөгөө “Энхсаран” сувиллын асуудал яасан бэ. Хариуцлагыг яагаад ярихгүй байгаа юм бэ. Тодорхой хариулт өгөөч?
Шадар сайд С.Амарсайхан:
-Баянзүрх дүүргийн XXVI хороон дээр мэдээлэл дутуу хүрсэн тал бий. Зарим албан хаагч иргэд зугтаачихдаг гэсэн зэрлэг балмад зүйл ярьж, ийм байдлаар хандаж болохгүй. Тиймээс иргэдээ мэдээллээр ханга гэдэг шаардлага тавьж байгаа. Зарим шатандаа алдаа гарсан. Тортой хүнсийг мөн шалгаж болохгүй. Энэ бүхэн цэвэр нугалаа. Ийм асуудал дахин гаргахгүй тулд шат шатанд нь хариуцлагын асуудлыг үргэлжлүүлэн тавина. Үүнтэй давхцан хорооны Засаг даргыг сольсон явдал болсон. Үүнд, улс төрийн агуулгаар хандаж болохгүй. Энэ асуудлыг ярьж байгаа. Энхсаран сувилалд анх халдвар алдсан. Мэргэжлийн хяналтын зарим албан тушаалтнуудтай холбоотой хариуцлагын асуудал байдаг. Нэг тэрбум 300 сая төгрөгийг тусгаарлах байрны зардал гэж авсан байдаг. Гэвч халдвар хамгаалалтыг сахиагүйгээс асуудал үүссэн. Мөн ХӨСҮТ-ийн мянга мянган эмч сувилагч өдөр шөнөгүй ажилладаг. Гэтэл наана нь үүргээ ухамсарлаагүй хүмүүс байна. Хүний нэр дээр шинжилгээ авдаг, өөр өөрсдөөсөө шинжилгээ авдаг. Тиймээс энэ асуудлыг шалгуулахаар прокурор, цагдаа, эрүүгийн цагдаагийн албатай хамтран ажлын хэсэг байгуулж, өнөөдрөөс шалгаж эхэлж байгаа.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)