УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас дархлаажуулалтыг эрчимжүүлж, гуравдугаар сарын 17-ны байдлаар нийт 155.746 иргэн буюу нийт зорилтот бүлгийн 30 хувийг вакцинд хамрууллаа. Үлдсэн 352 000 хүнийг гурав, дөрөвдүгээр сард хамруулахаар төлөвлөж байна” гэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн арваннэгдүгээр сард 100 тэрбум төгрөгийг төсөвлөж, хүн амаа дархлаажуулж, эдийн засгийн шилжүүлэх тухай ярьж байсан. Одоо баахан тусламжаар вакцин гуйсан улс болчихлоо. Тэр вакциныг авч ирсэн баатрууд болж шоудаж байна. Заавал ногоон бүсэд байгаа бүх хүнээ хамруулахаас илүү эрсдэлтэй иргэдээ хамруулах боломжтой. Одоо та бүхний хийж байгаа арга хэмжээ бүтэхгүй. Вакцинаасаа үнэтэй PCR шинжилгээг хийлээ. Улсын төсвөөс 5.1 их наяд төгрөгийг төсөвлөж, 2.4 их наяд төгрөг зарцуулсан гэсэн. Ийм их хэмжээний мөнгийг үрчихээд вакцины асуудлаа яагаад шийдэж чадахгүй байна вэ.
Шадар сайд С.Амарсайхан:
Вакцин худалдан авах мөнгөндөө биш. Засгийн газар төлөвлөгөөний дагуу татан авалтыг хийж, 317 тэрбум төгрөгийг Сангийн яаманд шийдсэн. Яриа хэлэлцээрүүд хийж байна. Астразенека вакциныг хоёрдугаар сарын 23-наас хийж эхэлсэн. Энэ асуудалд дэлхийн олон оронд ханган нийлүүлэлтээс хамаарч байгаа. Бид долоодугаар сарын 1-нээс өмнө нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулна. “Нэг хаалга-нэг шинжилгээ” үр дүнгаа өгсөн гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)