УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Шадар сайд цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
Ц.Мөнхцэцэг: Цар тахлын үед иргэдэд мэдээлэл өгөх систем хангатгүй байна. Тухайлбал, олон гишүүн 26 дугаар хороотой холбоотой асуудлаар ярьж байна. Иргэдийн зүгээс вакцинжуулалтын мэдээлэл дутмаг байна гэдэг зүйлийг хэлж байна. Мөн боловсролын байгууллагыг хэзээ нээх вэ. Дөрөвдүгээр сарын 1 гэж байсан боловч нөхцөл байдал хүндэрч тодорхойгүй байдал бий болоод байна. Ийм гомдол маш их ирж байна. Цар тахлын үеийн менежмент, эрсдэлийн үнэлгээ дутмаг байгаа учраас бидэн рүү байнга хандаж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
С.Амарсайхан: Хөл хорионы үед бүх зүйл дээр хориглосон зүйл байхгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Эрсдэлийн үеийн үнэлгээгээ хийдэг, үндэсний хэмжээний стратегийг шинэчлэн боловсруулах ажил явагдаж байна. Шат шатны байгууллагын уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна.
Хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийг энэ сарын сүүлээр нээх талаар ярьж байсан боловч өнөөдрийн байлаар боломжгүй нөхцөл байдал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. БШУЯ-аас ахлах ангийн сурагчдын элсэлтийн шалгалтад хэсэгчлэн бэлтгэх талаар асуудлаа оруулж ирэхээр боловсруулж байгаа.
А.Сүх