УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл өгч байна.
Н.Алтанхуяг: Монгол хүнд ямар вакцин тохирох талаар Монгол төрийн бодлого байх ёстой. Манайд тийм бодлого байхгүй байна. Цаашид АстраЗенека вакциныг хийсээр байх уу. Энд тодорхой хариулт өгөөрэй.
Түүнчлэн мэдээлэл өгөхгүй байж байгаад нэг өглөө сэрэхэд хороогоор хорьж шинжилгээ авдаг ийм бүдүүлэг байж болохгүй шүү. Өвчнөөр мөнгө хийж болохгүй. Дарга солихын тулд хороогоор нь хорих юм уу. Юм мэддэг хүнээс зөвлөгөө аваач ээ.
С.Амарсайхан: Вакциныг эрдэмтдийн тооцоо судалгаан дээр үндэслэн хийж байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийж байгаа. Ингэхдээ тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж аль вакциныг хийх вэ гэдэг асуудал яригдана.
Одоогоор АстраЗенека вакциныг хийх хийхгүй асуудал яригдахгүй. Эрдэмтдийн судалгаагар шийднэ.
С.Энхболд: Манай улс Дархлаажуулалтын хуультай. ЭМЯ-ны хажуд Хүний эмийн зөвлөл гэж байдаг. Тухайн вакциныг Хүний эмийн зөвлөл бүртгэх үү гэж хуралдаж байгаад шийддэг. АстраЗенека вакциныг одоогоор ДЭМБ болон Европын холбооноос хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гараагүй учраас үргэлжлүүлэн тариад явна.
Б.Лхам