УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог хороогоор нь хөл хорио тогтоосон асуудал гарсан. Энэ талаар тус дүүргээс сонгогдсон гишүүн Э.Бат-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тавьсан хөл хорио гэнэтийн хязгаарлалт байгаагүй. Тухайн өдрийн өмнөх өдөр нь 18.00 цагаас эхлэн бүх хороо, байрнуудын үүдэн зөвлөмж бичиг наасан. Баримт нь надад бий. Түүнчлэн цахим сүлжээгээр иргэдэд мэдээлэл тараасан байна лээ.
Мэргэжлийнхэн уулзаж, УОК-ын 20 дугаар тушаалын дагуу уг хориог тавьсан. Иргэдийн үл ойлголцсон, улстөржсөн асуудлаас үүдэн ийм байдал бий болсон байна лээ. Түүнээс биш Баянзүрх дүүрэгт зохион байгуулалтын үйл ажиллагаа сайн явагдаж байгаа. Өнөөдөр шинжилгээний хариу гараад дуусвал маргаашаас хөл хориог цуцална гэсэн мэдээллийг иргэдэд өгье” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)