Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр болжээ. Тодруулбал, МАН-ын даргын эрүүл мэндийн бодлогын зөвлөхийн албан тушаалд томилогдсон байна.
Тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцроход ажлаа өгч улмаар мэргэжлийн ажлаа хийж байсан бол ийнхүү дээрх албан тушаалд томилогджээ.
Т.Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Үндэс угсаа Халх. Ам бүл 4. 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй. 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны нэгдүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захиал, 2020 оны долоодугаар сард Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан нэгэн юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (4)