Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Эрүүдэн шүүсэн нь тодорхой байхад ХЭҮК чимээгүй байх нь буруу

2021-3-19
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцав. Хүний эрхийг хамгаалах, ялангуяа хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах явцад эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэдэг байж таарахгүйг Ерөнхий сайд онцлов. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэж 30 жил бэлгэ тэмдэг байдлаар ярьж ирснийг одоо үндсэн агуулгаар нь ойлгож, ажиллах цаг болсон гэж үздэгээ хэлэв. Мөн эрүүдэн шүүх болон Засгийн газартай хэрхэн хамтран ажиллах байр суурийг нь сонслоо.

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид: Бид жилдээ 700 орчим гомдол, өргөдөл хүлээн авдаг. Дийлэнх нь ажлаас хууль бусаар халсан, ажлаа өг гэсэн дарамт шахалтад орсон, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөнтөй холбоотой байдаг. Ойрын хугацаанд “Ковид ба цар тахлын үед хүний эрх” гэсэн илтгэлээ гаргана. Хүүхдүүд авто болон ахуйн осолд өртөх, эцэг, эх, асран хамгаалагчийн үл хайхрах байдал, сурах эрх нь хязгаарлагдах зэргээр эрх нь зөрчигдөх, аливаа иргэн эрүү шүүлтээс ангид байх чиглэлээр тууштай ажиллана. Засгийн газар ямарваа нэг шийдвэр гаргахдаа хүний эрх талаас нь давхар тооцоолдог байх шаардлагатай. Албан болон албан бус боловсролын тогтолцоог дэмжиж сайжруулах хэрэгтэй. Төрийн албан хаагчдыг хүний эрхийн мэдрэмжтэй байхыг шаардах зэргээр хандлагыг нь өөрчлөх цаг болсон. Олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, салбар хоорондын уялдаа холбоог хангадаг бүтэц ажиллуулах саналтай байна.

Гишүүн Б.Энхболд:  Хүний эрхийн үндэсний комисс 19 удаа илтгэл гаргасны 13-т нь эрүүдэн шүүлт байна гэж дүгнэн УИХ-д танилцуулсан. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болгох зэрэг УИХ-аас гаргасан тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Т.Чимгээг эрүүдэн шүүсэн гэдгийг шүүх эцэслэн тогтоовол олон улсын байгууллагад хандах  боломжтой. Хэргийг нь богино хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Бид энэ сарын эхээр 401 дүгээр хаалттай хорих ангид ажилласан. Хүний эрхийн үндэсний комисс эрүүдэн шүүлтийг хэзээ ч зөвтгөхгүй.

Гишүүн Х.Мөнхзул: Жендерийн эрх тэгш байдал орон нутаг, улс төр, хөдөлмөрийн зах зээлд хангалтгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаа нь хувь хүний хандлагатай холбоотой. Энэ чиглэлээр Засгийн газар хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

Гишүүн Г.Нарантуяа: Хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг тусгаж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж байх шаардлагатай. E-Mongolia төслийн хүрээнд хувийн нууцтай холбоотой асуудлыг анхаарах гэх мэтийг дурдаж болно. Хүний эрхийн үндэсний комисс шүүхийн шатанд яваа хэрэгт хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжгүй нь хүндрэл учруулдаг. Гэхдээ эрүүдэн шүүлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хэргийг сар, жилээр сунжруулдаг байдлыг арилгах ёстой. Цар тахлын үед авч байгаа арга хэмжээ, гаргаж байгаа шийдвэр хүний эрх зөрчихөөс сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисстой идэвхтэй хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийн саналыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв. Улсын болон Нийслэлийн онцгой комисстой хамтарч ажиллахыг дэмжинэ гэлээ.  “Шүүхийн байгууллагад хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй. Гэхдээ иргэд хэргээ шударга шүүхээр шийдүүлэх эрхтэй. Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой байхад Хүний эрхийн үндэсний комисс чимээгүй байх нь буруу үйлдэл. Хэн ч дуугарахгүй бол хууль бус байдлыг засч чадахгүй. Засгийн газар хүний эрхийг дээдлэх чиглэлээр та бүхэнтэй нягт хамтран ажиллана” гэлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (150.129.143.140)
    ХЭҮК нэртэй энэ байгуулаг ер нь ямарч ажил хийдэгуй байгуулаг хууль зөрчин хэнийг ч яаргалсан хилс хэрэгт гутэгсэн хилсээр ял өгсөн хуулийхныг нэгийг яллагуй хэүк ийм ажил хийх хэрэгттэй ш дээ
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • зочин-2 (192.82.73.98)
    ХЭҮК гэж дуулсан болохоос юу хийдэг нь тодорхойгүй газар бна.
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • 059 (103.14.38.134)
    khunii erkhiin komiss kheregtei khereggui yuman deer darvalzaad garch irdeg bj iim chukhal ilt khereg deer tag chig ....Chimegeegiin orond uursdiiguu taviad uz dee...khunii erkhiin komissoo ch khatdaa..
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    6 цаг 6 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    6 цаг 44 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    7 цаг 41 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    7 цаг 45 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    7 цаг 53 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    8 цаг 17 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    8 цаг 21 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    8 цаг 54 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    9 цаг 17 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    9 цаг 25 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    9 цаг 29 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    9 цаг 46 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    9 цаг 59 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    10 цаг 9 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    10 цаг 46 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    11 цаг 8 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    11 цаг 23 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    12 цаг 6 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    12 цаг 19 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    12 цаг 47 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК