

Тэрээр “Би жингийн тэнцвэрээ олохыг хичээж байна. Би 11 кг турсан. Хоёр дахь удаагаа их хэмжээгээр турж байгаа ч үүнийг муу зүйл гэж бодохгүй байна” хэмээн хэлжээ.
Мөн тэрээр хоолны дэглэм хатуу баримтлахаар шийдсэн байна.
“Би паста, пицца идэх дуртай. Би бол Нью-Йоркын итали охин. Аав маань ресторан нээсэн. Түүний хоол маш амттай учраас би аавынхаа ресторанд дандаа очдог. Тэнд очих бүрт би 2 кг жин хаядаг” хэмээн Лэди Гагаа ярьжээ.
26 настай супер од аялан тоглолтоо эхлэхээс өмнө радиогийн нэвтрүүлэгч Элвис Дурантай утсаар ярьж, аавынхаа хийж өгдөг итали хоол жинг нь хасч байгаа талаар хэлж байжээ.
Д.Идэр