Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын Ажлын хэсгийнхэнтэй яг одоо хуралдаж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд өнөөдөр УОК, НОК-ыг яаралтай хуралдуулах үүрэг өгчээ.
Мөн Баянзүрх дүүргийн XXVI хороонд гарсан асуудлыг шүүмжилж, цар тахлыг эцэстээ улстөржүүлж эхэллээ гээд иргэдээс мэдээлэл нуухгүй байж, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх хатуу чиглэлийг өгсөн байна. Өмнө нь ч энэ талын үүрэг өгсөн. Гэвч биелүүлээгүй тул дураараа аашилсан албан тушаалтнуудад хариуцлагын асуудлыг ярих ёстой гэдгийг ч онцолжээ.
Хуралдааны үеэр вакцинжуулалтын явцын мэдээллийг сонсч, цаашлаад МУИС-ийн эрдэмтдийн гаргасан санал, тодруулбал, ес хоногийн хатуу хөл хорио тогтоосноор халдварыг хумьж чадна гэсэн мэдээллийг нягталж үзэхээр болсон байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (6)